Post by Лхагвасүрэн on Apr 12, 2018 2:17:25 GMT
Сайн байна уу?
Нэг санал байна. Данс үүсгэх хэсэгт Кредит картынхаа данс үүсгээд өрхийн зарлагын зарим хэсгээ тэндээсээ зарцуулаад тэр данс маань хэрэглэсэн хэмжээгээрээ хасах үлдэгдэлтэй харагдаж байгаа. Тэгээд жишээ нь цалингаа буухаар кредит картын зөрцуулалтаа эргэн төлөх болж байгаа ба энэ үйлдлийг шилжүүлэг сонголтоор хийж чадаж байна. Гэхдээ энэ нь данс хэсэг дээр очиход данс бүрийн үлдэгдэл дээр үр дүн нь харагдаж байгаа ч, хэрэглэгчийн хувьд төсөв дээр энэ сарын цалингаасаа өмнө сард хэрэглэсэн кредит картын үлдэгдлээ төлнө гэсэн төлөвлөлт орхигдоод, төсвөө бүхэлд нь харахаар Цалингаа орлого хэсэгт бүртгэсэн боловч кредит картаа зарлага хэсэгт бүртгээгүй учир энэ сард хуримтлал үүсгэх мөнгө үлдсэн мэт харагдаж байна. Гэтэл бодит байдал дээр хуримтлал үүсгэх биш кредит картын төлөлтөө хийсэн байгаа. Үүнийг төлөвлөгөөт зарлагаар үүсгээд бүртгэх гэхээр зарлага бүртгэх үед данс хэсгээс Цалингийн дансаа сонгоод төлчихөөр данс хэсэгт байгаа Кредит картын дансны үлдэгдэл буурч чадахгүй үлдэх гээд байна. Энийг яаж шийдэх вэ?
Миний бодлоор данс үүсгэх хэсэгт байгаа боломжит хувилбар дотор Кредит карт гэсэн сонголтын байхгүй болгож, кредит картын дансны төрлийн Зээлийн данс гэдгээр сонгуулдаг байх, тэгээд төлөвлөгөөт зарлага дээр кредит картын зээлийн төлөлтийг хийлгэж, тэр гүйлгээ нь данс хэсэгт Цалингийн данс болон Зээлийн (Кредит) дансны үлдэгдэлд зэрэг нөлөөлдөг байхаар хөгжүүлбэл зүгээр юм уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл энэ гүйлгээний үр дүнд Цалингийн дансны үлдэгдэл буурч, зээлийн (Кредит) дансны үлдэгдэл өсч байх. Зээлийн (Кредит) дансны үлдэгдэл өсч байх гэдэг нь Кредит картын дансны үлдэгдэл байнга хасах байх учиртай, энэ нь чи хүнээс мөнгө зээлж хэрэглэж байгаа гэдэг утгаараа. Кредит картын дансны төрлийг Зээлийн данс болгож, үлдэгдлийг хасах утгаар хөтлөх нь бусад зээлийн дансны үлдэгдлийг нэмэх утгаар хөтөлж байгаатай харшлаад шийдэл олдохгүй бол Кредит картын дансанд зориулсан тусдаа шийдэл олбол зүгээр байх.
Баярлалаа.